Албан бус эдийн засаг ба нийгмийн даатгал

Нийгмийн даатгал - Албан бус салбарт ажиллагч үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультнуудад зориулсан гарын авлага

Энэхүү гарын авлагыг албан бус салбарт ажиллагч Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультнуудад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар хамтран бэлтгэв.

Энэхүү гарын авлага нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажлын байрандаа зохистой хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлж, эвлэлдэн нэгдэх эрх, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдахад чухал дэмжлэг болох юм.