ОУХБ/АЙПЕК Сайн туршлага ба сургамж: Монгол дахь хүүхдийн хөдөлмөрийг устгах ба урьдчилан сэргийлэх Үндэсний хөтөлбөр II үе шат

Тайланд АНУ-ын Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй ОУХБ/АЙПЕК хөтөлбөрийн 2-р үе шатанд Засгийн газар, төрийн бус байгууллага, их дээд сургуулиудын хэрэгжүүлсэн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, чадавхи бэхжүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг устгахад олон нийтийг татан оролцуулах, хамтран ажиллах, хүүхдийн хөдөлмөрийн мониторинг зохион байгуулах тухай нийт 21 төслийн сайн туршлага, сургамжийг тусгасан болно.

ОУХБ/АЙПЕК хөтөлбөрөөс “Хүүхдийн хөдөлмөрийг устгах ба урьдчилан сэргийлэх” төслийг АНУ-ын Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр хоёр үе шаттай хэрэгжүүллээ. Төслийн хоёрдугаар үе шатанд (2002 оны 9 сарын 30-аас 2005 оны 8 сарын 30-ны хооронд) Засгийн газар, төрийн бус байгууллага, их дээд сургуулиудаас ирүүлсэн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, чадавхи бэхжүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг устгахад олон нийтийг татан оролцуулах, хамтран ажиллах, хүүхдийн хөдөлмөрийн мониторинг зохион байгуулах зэрэг асуудлаар нийт 21 төслийг санхүүжүүллээ. Тайланд эдгээр төслүүдийн хэрэгжилт, сайн туршлагын талаар тусгасан болно.