Биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн судалгааны тайлан

Энэхүү судалгааг ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр(ХХУОУХ)”-ийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулж явуулсан болно.

Судалгааны гол зорилго нь:
- Улаанбаатар хотод бэлгийн мөлжлөгт өртөж байгаа хүүхэд болон биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн тоог гаргах;
- Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөгт өртсөн болон биеэ үнэлж байгаа шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох;
- Хүүхэд болон насанд хүрэгчид биеэ үнэлж байгаа үндсэн шалтгаан, үр дагаварт үнэлгээ өгөх;
- Бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдийн нийгэм-эдийн засгийн байдлыг тодорхойлох;
- Биеэ үнэлэх явдлаа зогсоохыг хүсэвч чадахгүй байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн тоог гаргах;
- Хүүхдийн бэлгийн мөлжлөгийг таслан зогсооход чиглэсэн зөвлөмж боловсруулахад оршино.