Албан бусаар алт, жонш олборлож байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн суурь судалгаа

Энэхүү судалгааг ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр (АЙПЕК)-ийн санхүүгийн дэмжлэг, тус хөтөлбөрийн Энэтхэг улсын Шинэ-Дели хот дахь бүсийн судалгааны мэргэжилтний техникийн туслалцаатайгаар явуулав.

Судалгааны гол зорилго нь албан бусаар алт, жонш олборлож байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн ажлын нөхцөл байдал, орлого, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын асуудлаар холбогдох мэдээлэл цуглуулж, улсын хэмжээнд хичнээн хүн албан бусаар олт, жонш олборлож байгааг тодорхойлоход оршино.