Хүүхдийн хөдөлмөрийн мониторинг хэрэгжүүлэх удирдамж

Энэхүү удирдамж нь хүүхдийн хөдөлмөрийн мониторинг боловсруулах, хэрэгжүүлэх талаарх мэдээлэл өгөх ба хүүхдийн хөдөлмөрийн мониторийн үйл явцын ерөнхий загварыг дүрслэн харуулахын зэрэгцээ уг загварыг хүүхдийн хөдөлмөрийн тодорхой нөхцөл байдалд тохируулан хэрэглэхэд туслах практик жишээнүүдийг багтаасан болно.

Удирдамжийг ОУХБ-ын хэрэгжүүлсэн АЙПЕК-ийн ажилтнууд хүүхдийн хөдөлмөртэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож буй төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулагдсан. Түүнчлэн үндэсний бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж буй шийдвэр гаргарчид ба нийгмийн салбарын төлөвлөлт хийж буй мэргэжилтнүүд хэрэглэх боломжтой.