Хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлээр нөлөөллийн ажлын гарын авлага

ОУХБ-ын АЙПЕК (2005-2010) төслийн хүрээнд хүүхдийн хөдөлмөрийг устгах нөлөөллийн ажлыг зохион байгуулах үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг боловсрууллаа. Гарын авлагыг 2007 онд батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгахад чиглэсэн нөлөөллийн стратегийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан бөгөөд өнөө ч утга агуулгын хувьд хэрэглэхэд тохиромжтой хэвээр байна.

Энэхүү гарын авлага нь нөлөөллийн үйл ажиллагааны хэрэгцээ, түүнийг зохион байгуулах арга хэлбэрийг тодорхойлоход тусална. Гарын авлагад нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөх, арга хэлбэрийг тодорхойлох, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллах, хянаж үнэлэх үе шатуудыг тайлбарласан байна.