EU-funded Trade4DW Project

Хуульчдад зориулсан олон улсын хөдөлмөрийн эрх зүйн сургалт

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас тогтоодог олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ нь үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох чухал арга хэрэгсэл бөгөөд үндэсний хууль тогтоомжийг сайжруулах, цаашлаад хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор гарч буй аливаа маргаан, хэргийг шийдвэрлэх шүүхийн практик хэрэглээг тогтоож өгдөг чухал арга хэрэгсэл юм.

Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг ашиглах нь чухал ач холбогдолтой. ОУХБ-ын конвенц, зөвлөмж, түүний хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооны дүгнэлт, зөвлөмж нь хуулийг тайлбарлах, хуульч, шүүгчдийн хувьд шинэлэг хандлага эрэлхийлэх гол эх сурвалж болж өгдөг. Сүүлийн үед шүүхийн практикт ОУХБ-ын конвенц, зөвлөмж, шинжээчдийн хорооны дүгнэлтийг ашиглах байдал улам бүр нэмэгдэж байна.

ОУХБ-ын Турин дэх Олон улсын сургалтын төв нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төсөл, Монголын Хуульчдын Холбоотой хамтран шүүгч, хуульч, судлаач нарт зориулан олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлэх ахисан түвшний сургалтыг зохион байгуулж байна.

ОРОЛЦОГЧИД

Сургалтад дараах чиглэлийн 36 хуулийн мэргэжилтэн хамрагдана:
  • Захиргааны хэргийн шүүгч, прокурор:
  • Хөдөлмөрийн хуульч, өмгөөлөгч;
  • Ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагад ажилладаг хуульчид;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүний эрхийн үндэсний комиссын ажилтнууд;
  • Их, дээд сургуулийн хуулийн багш нар.

ЗОРИЛГО

  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, түүний тогтолцоо, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг хянах тогтолцооны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох;
  • Хуульч, шүүгч нар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэхдээ ямар тохиолдолд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ ашиглах болохыг тодорхойлж сурах;
  • ОУХБ-ын Конвенц, зөвлөмжийн хорооны шинжээчдийн дүгнэлт, шийдвэрийг ашиглах;
  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хаана, хэрхэн хэрэглэх тухай мэдэж авах;
  • Цахим эх сурвалжуудыг ашиглах чадвартай болох;

СЭДЭВ

  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг  тогтоодог журам, тогтолцоо, тэр дундаа, ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн төслийг боловсруулахаас гишүүн орнууд үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх хүртэлх үйл явцтай танилцаж, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, шинжээчдийн хорооны дүгнэлт, зөвлөмжийг хууль, шүүхийн практикт хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах болно.
  • Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээр байгуулах эрх, албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг устгах, ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхалтыг арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон улсын хөдөлмөрийн суурь хэм хэмжээ, бусад асуудлаар шүүгч, хуульч нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгч, практикт хэрхэн хэрэглэж байгаа талаар сайн туршлага хуваалцана.