Хөдөлмөрийн хяналт ба дижитал шилжилт

ОУХБ/МХЕГ-ын хамтарсан вебинар: Хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж, ашиглах талаарх олон улсын туршлага, сургамж

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд ОУХБ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны системийг боловсронгуй болгох талаарх олон улсын таршлагыг танилцуулах цуврал вебинар зохион байгуулж байна.

Вебинарын зорилго:

  • Хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж, ашиглах талаарх бусад улс орнуудын туршлага, сургамжийг хуваалцах
  • МХЕГ-ын дижитал шилжилтийн хөтөлбөр, төлөвлөгөөний хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөөг ярилцах
  • МХЕГ-ын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэж, мэдээлэх системийг боловсронгуй болгох асуудлаар санал солилцох
ОУХБ-ын мэргэжилтнүүд Вьетнам, Колумби улсууд хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системээ хэрхэн хөгжүүлж, ашиглаж буй туршлага, сургамжаас танилцуулж ярилцана. Түүнчлэн оролцогчид Филлипин улсын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн департаментын төлөөлөлтэй уулзаж, туршлагаас нь суралцана.

Вебинарт МХЕГ-ын хөдөлмөрийн байцаагчид, бусад ажилтан 100 орчим хүн оролцоно.

Нэмэлт мэдээллийг энд дарж авна уу.