Хөтөлбөр

Agenda | 15 March 2017

“Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл ба дүн шинжилгээ”

сургалт

Хугацаа: 2016 оны 11 дүгээр сарын 22

Газар: Улаанбаатар зочид буудал, Хөх асар танхим (6 давхарт)

ҮНДЭСЛЭЛ: Монгол Улс нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сайн тогтолцоотой бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтуудын зохистой хөдөлмөртэй холбоотой үзүүлэлтүүд болон олон улсын хэмжээнд гаргадаг бусад холбогдох үзүүлэлтийг харьцангуй боломжийн түвшинд тооцон гаргадаг. Үндэсний статистикийн хороо(ҮСХ)-оос Ажиллах хүчний судалгаа, Өрхийн орлого, зарлагын судалгаа зэрэг өрхөд суурилсан түүвэр судалгааг хувь хүн, өрхийн талаар өргөн хүрээтэй мэдээлэл цуглуулахад чиглэсэн асуулгын хуудсаар тогтмол явуулж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо, дүн шинжилгээг цаашид боловсронгуй болгох суурь нь болж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн үр дүнг хянаж үнэлэх, дүн шинжилгээ хийхэд ашиглагдах төлөөлөх чадвартай статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь “Ажиллах хүчний судалгаа” юм. Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 19 дүгээр бага хурлаас баталсан “Ажил, хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний бүрэн бус ашиглалтын тухай тогтоол”-ыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд энэхүү түүвэр судалгааны зохион байгуулалт, түүврийн дизайн, асуулгыг цаашид зарим талаар сайжруулах шаардлага бий. Гэхдээ статистикийн хэрэглэгчдийн аналитик чадавхийг бэхжүүлэх, түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудын зохистой хөдөлмөртэй холбоотой багц үзүүлэлтийг тооцож гаргах замаар “Ажиллах хүчний судалгаа”-аас одоо гаргаж байгаа мэдээлэл, статистик, тооцож буй үзүүлэлтүүдийг илүү сайн ашиглах боломжтой юм.

Иймээс ОУХБ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ЗОРИЛГО:

Оролцогчдод хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, мэдээллийн эх үүсвэр, мэдээлэл боловсруулах үйл явцтай танилцуулж, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар мэдлэг олгоно;

Оролцогчдыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхтэй холбогдсон үндсэн асуудлуудтай танилцуулна;

Хөдөлмөрийн зах зээлийн одоо байгаа мэдээллийг илүү үр дүнтэй ашиглах (цаашид боловсронгуй болгох) зорилгоор холбогдох талууд, түүний дотор мэдээлэл гаргагчид, хэрэглэгчдийн үүрэг, хэрэгцээг тодотгох.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, нийгмийн түншүүд болон бусад сонирхогч байгууллагуудын төлөөлөл

8:30-9:00 Бүртгэл

9:00-9:20 Нээлт

Ц.Мөнхзул, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга

Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

9:20 – 9:30 Оролцогчдыг танилцуулах

9:30 – 9:40 Сургалтын зорилгыг танилцуулах

Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

9:40 – 10:30 Лекц 1: Ази, номхон далайн бүсийн хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд: Ойлголт-тодорхойлолт, аргачлал

Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

Д.Лхагвасүрэн, ОУХБ-ын зөвлөх

Асуулт, хариулт

10:30 – 10:50 Цайны завсарлага

10:50-11:15 Бүлгийн ажил 1: Ажиллах хүчний статистик, үзүүлэлтүүд

Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

Д.Лхагвасүрэн, ОУХБ-ын зөвлөх

11:15 – 12:00

Лекц 2: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл ба дүн шинжилгээ гэж юү вэ?

Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

Асуулт, хариулт

12:00 – 13:00 Үдийн зоог

13:00-14:00 Бүлгийн ажил 2: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, дүн шинжилгээний өнөөгийн байдлыг үнэлэх

- Өнөөгийн байдлыг үнэлж, давуу болон сул тал, боломж болон аюулыг тодорхойлох

Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

Д.Лхагвасүрэн, ОУХБ-ын зөвлөх

14:00 – 14:40 Лекц 3: Монгол Улсын Ажиллах хүчний судалгаа (АХС): Арга зүй, асуулга, тооцдог хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд

Э.Гантуяа, ҮСХ-ны ахлах статистикч

Асуулт, хариулт

14:40 – 15:30 Бүлгийн ажил 3: АХС-ны асуулгын хуудастай ажиллах

- Оролцогчид АХС-ны асуулгын агуулга, бүтэцтэй нарийвчлан танилцаж, өөрсдөд нь хэрэгцээтэй мониторингийн болон хөдөлмөрийн зах зээлийн бусад үзүүлэлтүүдийг гаргаж авах асуултуудыг тодорхойлж чаддаг болно.

Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

Д.Лхагвасүрэн, ОУХБ-ын зөвлөх

15:30 – 15:50 Цайны завсарлага

15:50 – 16:20 Бүлгийн ажил 3-ын дүнг танилцуулах

Асуулт, хариулт

16:20 – 16:30 Сургалтын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ